АЛДАРТ ЭХИЙН ОДОНГИЙН ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ

  • 84
© Image Copyrights Title
“Алдарт эх”-ийн 1, 2 дугаар зэргийн одон авах эхчүүдийн материалыг 2024 оны гуравдугаар сарын 10-ны өдрийг дуустал харьяа багийн нийгмийн ажилтан болон зохион байгуулагч хүлээн авахаар болжээ.
Алдарт эхийн одон авахад дараах баримтуудыг бүрдүүлнэ.
Бүрдүүлэх материал:
1. Анкет /хүснэгтийн дагуу бөглөх/
2. Гар өргөдөл /ерөнхийлөгчийн тамгын газарт гэж хаяглах, гэрийн хаяг, утасны дугаар, он сар өдрийг тавьж өргөдлийн бүрдлийг хангах/
3. Эхийн иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх, Нотариатаар гэрчлүүлэхгүй тохиолдолд E-Mongolia системээс эсвэл Улсын бүртгэлийн хэлтсээс тамга даруулсан төрөлтийн лавлагаа авч хавсаргах/
4. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, насанд хүрсэн бол иргэний үнэмлэхний хуулбарын хамт /нотариатаар баталгаажуулсан байх, Нотариатаар гэрчлүүлэхгүй тохиолдолд E-Mongolia системээс эсвэл Улсын бүртгэлийн хэлтсээс тамга даруулсан төрөлтийн лавлагаа авч хавсаргах/
5. Насанд хүрээгүй хүүхдийн эрүүл энх бойжиж байгааг батлах оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт
Жич: Эхчүүдийн материалыг хүлээн авахдаа хамгийн бага хүүхэд нь 2023.05.31-ний дотор төрсөн тохиолдолд материалыг хүлээн авах бөгөөд 2023.06.01-нд буюу түүнээс хойш төрсөн хүүхэдтэй эх энэ жилийн одонд орохгүй болохыг анхааруулж байна.
Prev Post New VR Glasses and Headset System Release
Next Post $310m to help businesses in latest Lockdow