Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, хүчтэй салхи, цасан шуурга шуурч, эрс хүйтрэх тул зам даваа цасан хаагдах, авто замд халтиргаа гулгаа үүсэх цаг агаарын нөхцөл бүрдэж байгаа учир доорх зөвлөмжийг хүргэж байна.

  • 156

Цаг уурын байгууллагаас гаргаж байгаа Анхааруулга, Сэрэмжлүүлэх болон Урьдчилан Сэргийлэх мэдээнүүдийг цаг алдалгүй хүлээн авч, заавар зөвлөмжийг биелүүлж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах

Аюултай үзэгдлийн үед хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хараа хяналтандаа байлгах, гэр, орон байрны даруулга, татлагыг сайтар шалгаж аюулгүй байдлыг нь хангах. Шаардлагагүй бол гадагшаа гарахгүй байх!

Малыг хоргодох газар руу шилжүүлж, нэмэлт тэжээл өгөх мөн усны нөөцтэй байлгах шаардлагатай

Өвлийн улиралд холын замд авто машинтай гарахаас өмнө бүх шингэний түвшин бүрэн дүүрэн байгаа эсэхийг шалгаж, дугуй, гэрлүүд, агааржуулагч, шил арчигч хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгана. Онцын шаардлаггүй бол холын замд гарахгүй байх.

Илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх

Prev Post New VR Glasses and Headset System Release
Next Post $310m to help businesses in latest Lockdow