СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бусдын гар утсыг хулгайлж, интернэт банкнаас нь их хэмжээний мөнгө шилжүүлжээ

  • 152
© Image Copyrights Title
Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 21-ний 14:00 цагийн үед “Гар утсаа алдаад доторх мэдээллээр нь миний данснаас 2 сая төгрөг авсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын дагуу шалгахад 22 настай, эрэгтэй А гэгч нь бусдын гар утсыг хулгайлж, улмаар интернэт банк ашиглан данснаас нь мөнгө шилжүүлснийг шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоосон байна.
Иймд иргэд та бүхэн гар утас, эд зүйлсээ албан өрөө, бусад газарт ил орхихгүй байх, гар утас, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгээ амархан таах "000000" гэх мэт үг, тоогоор хийхгүй байх анхаарууллаа.
Мөн нууцлал задарсан гэж үзсэн даруйдаа нууц үгээ өөрчилж, бусдад хувийн мэдээллээ хуваалцахгүй байх, цахим орчинд нэвтрэх нэр, нууц үг, бусад код шаардсан холбоост нэвтрэхгүй, асуумжид хариулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Prev Post New VR Glasses and Headset System Release
Next Post $310m to help businesses in latest Lockdow