ДАРХАН СУМЫН ОНЦГОЙ КОМИССЫН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

  • 84
© Image Copyrights Title
© Image Copyrights Title
© Image Copyrights Title
© Image Copyrights Title
Дархан сумын Онцгой комиссын анхдугаар хуралдаан 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 09:00 цагт боллоо.
2024 оны 1 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр 8 удаагийн цас орох төлөвтэй байгаа тул иргэдийн аюулгүй орчин нөхцлийг бүрдүүлэх, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Дархан сумын Онцгой комиссын дарга Т.Тулгаа, сумын Онцгой комиссын орлогч дарга П.Ихбаяр нар цаг үеийн нөхцөл байдлыг гишүүдэд танилцуулж, сумын Онцгой комиссын гишүүдийн 100 хувийн саналаар хэлэлцэн баталж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Үүнд:
- Иргэдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 7 хоног бүрийн амралтын 2 өдрийг бүх нийтийн цас цэвэрлэгээний өдөр болгох
- Төрийн болон төрийн өмчит байгууллагууд ажлын өдрүүдэд ажлын цагаар батлагдсан хуваарийн дагуу цас, мөсийг цэвэрлэх,
- Хувийн хэвшлийн байгууллагууд амралтын өдөр тодорхой заагдсан хуваарийн дагуу ойр орчмын 50 метр хүртэлх талбайн цас, мөсийг цэвэрлэх
- Иргэд өөрсдийн амьдарч буй орчин буюу нийтийн орон сууцны гадна талбай, явган хүний зам, авто машины зогсоол зэргийн цас, мөсийг цэвэрлэх
- Дархан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ААНБ-ууд Дархан сумын Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулж, ажиллах цагийн хуваариа батлуулж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгох.
Мөн Дархан сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн 107 байгууллагад 53.5 мянган м.кв талбай, хувийн хэвшлийн 916 байгууллагад 45.8 мянган м.кв талбайн цас, мөс, хог хаягдлыг цэвэрлүүлэх хуваарийг гаргажээ.
Prev Post New VR Glasses and Headset System Release
Next Post $310m to help businesses in latest Lockdow