Элон Маск Твиттерийг 44 тэрбум ам.доллароор худалдан авлаа

Өдийгөөс хоёр долоо хоногийн өмнө ноён Маск Твиттерийг худалдан авах саналаа танилцуулсан бөгөөд Твиттерийг худалдан авсан тохиолдолд түүний л нээж ил гаргаж ирэх асар том нөөц боломж Твиттерт байгаа хэмээн мэдэгдээд байсан юм.

Түүнчлэн Элон Маскийн зүгээс Твиттер платформ дээр үзүүлэх контентын хязгаарлалтыг сулруулахаас өгсүүлээд хуурамч хаягуудыг олж устгах хүртэл ихээхэн өөрчлөлтүүдийг оруулж болох тухай ярьж байжээ. Гэвч тухайн үед Твиттер түүний саналыг хүлээж аваагүй ч хувьцаа эзэмшигч нарын хурлаар хэлэлцэнэ хэмээж байсан юм.

Улмаар хувьцаа эзэмшигч нарын зүгээс түүний саналыг зөвшөөрсөнд ноён Маск Твиттерийг худалдан авах гэрээнд үзэглэсэн байна. Тийнхүү Твиттерийг худалдан авсан тухай мэдэгдсэнийхээ дараа Элон Маск, “Үг хэлэх эрх чөлөө бол ардчиллын үндэс суурь нь билээ. Харин Твиттер бол хүн төрөлхтний ирээдүйн чухал асуудлуудыг хэлэлцдэг дижитал талбар юм” хэмээжээ.



  2022-05-04 14:51:42